2015년 8월 30일 일요일




Дөрвөлжин эрүүний ботокс гэж юу вэ?



Энэ сайхан өдрийн мэнд бүсгүйчүүдээ. Та бүхэндээ өнөөдөр манай эмнэлэгт хийгддэг V Line ботокс - н талаар танилцуулъя. Манайд хийгддэг V line ботокс нь хацар шанаа орчмын булчинг чангалж барьдаг үйлчилгээтэй тарилга бөгөөд, энэ үйлчилгээг үйлчлүүлэгч та сонгосноор сэтгэл дундуур явдаг өргөн шанаа, хацар орчмын сул мах өргөгдөж сүүлийн үед олон улсад бүсгүйчүүдийн сонирхлыг ихэд татаж сэтгэлд нийцэж буй хэлбэрийн дүр төрхтэй болно.

Дөлвөлжин эрүүнд ботокс хйилгэхийн өмнө заавал тухайн хэсгийг ясны хөгжил үү эсвэл булчингын хэсэг үү гэдгийг шалгах хэрэгтэй. Шүдээ хүчтэй зуугаад шанааны ясны тэнд дараад үзхээр шангараад гарт баригддаг тэр булчинг суллаж өгж байна гэсэн үг. Ботокс (clostridium Botulinum) гэдэг нь ботуллинум гэх хоолны хордлогын нян ялгаруулдаг хорт бодисыг эмчилгээний зориулалтаар ашигладаг нэгэн төрлийн булчин сулруулагч юм. Ботокс нь энгийн булчин сулруулагч бэлдмэлүүдээс давуу тал нь 3-6 сарын турш үр дүнгээ барьдаг ба тарсан хэсэгт л үйлчилдэг учир бусад биеийн өөр хэсэгт ямар нэгэн хэсэгт сөрөг нөлөө үүсдэггүй явдал болно. Гоо сайханы мэс засал ба арьс гоо сайханы эмнэлгүүдэд ботоксыг нүүрны үрчилээ арилгах зориулалтаар ихэвчлэн хийдэг бол шүдний эмнэлэгт шүд хавирах өвчин булчингаас үүдэлтэй дөрвөлжин эрүүг засах эмчилгээнд зарцуулдаг Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж ботоксын найрлага нь бүх хүнд адил үр дүн гарна гэхэд хэцүү юм. Нэг удаа хийлгээд болдог зүйл биш тогтмол тариулах нь үр дүнтэй гэж сонссон байх. Ботокс нь булчинг хөдөлгөөнгүй болгох үүрэг гүйцэтгэдэг ба үүний үр дүнд булчин суларч өгдөг байна. Тодорхой хугацааны дараа булчин маань эргээд ажилгаандаа орох үед нь дахиад л тариулахад болно ихэнхдээ 4-6 сар гэдэг ч энэ нь бас л хүн хүнд өөр өөрө байдаг.

 

댓글 없음:

댓글 쓰기